Өчигдөр өдөр бүх нутгаар өмнөх өдрөөсөө 1-22 градусаар хүйтэрчээ

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Баян-Өлгий, Архангай, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр 1.0-46.0 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увсын Хяргасд 46.0 см, Малчинд 44.0 см, Завханы Баянтэсд 32.0 см, Увсын Улаангом, Баруунтуруун, Тэс, Зүүнговь, Түргэн, Завханы Тэс, Их-Уул, Тосонцэнгэл, Ярууд 20.0-28.0 см, Баян-Өлгийн Даян, Увсын Өмнөговь, Давст, Цагаанхайрхан, Сагил, Завханы Алдархаан, Баянхайрхан, Түдэвтэй, Цагаанхайрхан, Идэр, Тэлмэн, Хөвсгөлийн Жаргаланд 10.0-18.0 см, бусад нутгаар 1.0-9.0  см зузаан цастай  байна.

Тунадас: Өнгөрсөн хоногт Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим газраар 0,0-0,5мм ялимгүй хур тунадас орж хамгийн их нь Булганы Баян-Агтад 0,5мм, Хөвсгөлийн Тариалан, Говь-Алтайн Төгрөгт 0,03мм, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Говь-Алтайн Алтай, Төв аймгийн Угтаалд 0,2мм орсон 

Температур их: Өчигдөр өдөр бүх нутгаар өмнөх өдрөөсөө 1-22 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр  -9.....-14 градус, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаг, Хэрлэн, Улз голын хөндийгөөр +4.....-2 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар +6.....+12 градус, бусад нутгаар -3.....-8 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө өмнөх хоногоос 1-18 градус хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -26.....-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим болон Байдраг голын хөндийгөөр  -20.....-25 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Дорнод, Дарьгангын тал нутгаар -9.....-14 градус, бусад нутгаар -15..-20 градус хонов. 

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 8-13 м/с, Алтайн өвөр говь болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 24м/с хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоорӨнгөрсөн хоногт ялимгүй хур тунадас орж,  салхи баруун хойноос 8-13 м/с. Эрс хүйтэрч өдөртөө -7...-9 градус, шөнөдөө  -14...-16  градус хонов.
 
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/05/25

11 цаг

14 57
O
CF
Үзэгдэлгүй
5 м/с

ӨНӨӨДӨР - 2020/05/25

18 64
O
CF
Үүл багаснa

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store